Харвардын их сургуулийн англи хэлний ангийг төгсч буй Обаси Шау хэмээх оюутан рэп цомгоор дипломоо хамгаалжээ. Гэхдээ түүний дуунууд энгийн нэг хип хоп дуу биш, Харвардад сурсан утга зохиол болон Христийн шашинтай салшгүй холбоотой гэнэ. Хүмүүс рэпийг дээд түвшний урлаг гэж хүлээн зөвшөөрдөггүй ч яруу найраг, рэп хоёр маш адилхан. Хуучны англи хэлээр бичсэн яруу найраг одоогийн рэп дууны шүлэг шиг толгой, сүүл холбохоос эхлээд төстэй зүйл их бий гэнэ. “Liminal Minds” гэж нэрлэсэн цомогтоо тэр 10 дуу багтаасан бөгөөд хар арьст америкчуудын амьдрал тэмцлийг гол сэдвээ болгожээ. “Хэдийгээр хар арьстнууд өнөөдөр боолчлолоос ангижирсан ч түүхийн хар сүүдэр өдгөө хүртэл дагаж явдаг. Боолчлол, эрх чөлөөний хооронд баригдаж амьдардаг энэ хүмүүсийн тухай орчин үеийн яруу найраг болох рэпээр өгүүлсэн нь миний дипломын ажлын онцлог” гэж Обаси Шау тайлбарлажээ. Урлагийн бус чиглэлээр суралцаж буй оюутан анх удаа дууны цомгоор дипломоо хамгаалсныг багш нар нь үнэлж, түүнд сайн дүн тавьсан байна.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.