Өдөр тутам шинэ загвар гарч, элэгдэхээсээ өмнө технологи нь хуучирдаг болсон гар утасны хог хаягдал ихээр нэмэгдэж байна. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад ялангуяа хуучин гар утасны хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах вэ гэдэг том асуудал болжээ. Хятадын хэрэглэгчид дунд явуулсан судалгаагаар хүн амын 50 хувь нь 18 сар тутамд гар утсаа сольдог байна. Үүний улмаас одоо тус улсад ашиглахаа больсон нэг тэрбум гаруй гар утас хог болон хөглөрч байгаа аж. Үүний ердөө хоёр хувийг л зүй зохисоор нь дахин боловсруулж, үйлдвэрлэлд ашигладаг гэнэ. Учир нь, гар утсыг дахин боловсруулах өртөг маш өндөр аж. Тухайлбал, iPhone7 утсыг дахин боловсруулах үнэ дунджаар 3258 юань буюу 473 ам.доллар байна. Гэтэл шинэ iPhone7 утас 782 ам.долларын үнэтэй байгаа юм. Нөгөө талаас хэрэглэгчид хамаг мэдээллээ хадгалж байсан гар утсаа дахин боловсруулах, хэн нэгэнд худалдахаас зайлхийж байгаа нь энэ төрлийн хог хаягдлыг бүр нэмэгдүүлж байгаа аж.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.