МХЕГ: PCR шинжилгээний сорьц авах багц хөлдсөн зөрчил илэрсэн

2021-01-6 Мэдээ, мэдээлэл
МХЕГ: PCR шинжилгээний сорьц авах багц хөлдсөн зөрчил илэрсэн

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 3-ны өдөр “А” компанийн импортолсон “Covid-19 халдвар илрүүлэх PCR шинжилгээний халдварын сорьц авах багц”-ыг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, оношлуур хөлдсөн зөрчлийг илрүүлсэн тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байгаа аж.

Эх сурвалж:МХЕГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.