Их Британид анх илэрсэн, хурдан тархалттай коронавирусийн мутацид орсон шинэ төрөл Европоос гадна Ойрх Дорнод, Ази, Африк, Австрали, Канадад бүртгэгдсэн байна. Өчигдөр хамгийн сүүлд Өмнөд Солонгос улсад коронавирусийн шинэ төрөл илэрчээ.
Их Британи коронавирусийн хурдан тархалттай шинэ төрөл илэрснийг зарлаж, хөл хорио тогтоосноос хойш өнгөрсөн 7 хоногоос дэлхийн хэд хэдэн улс Их Британиас нислэг хүлээж авахаа зогсоосон юм.
Одоогоор коронавирусний мутацид орсон шинэ төрөл Их Британи, Өмнөд Африк, Нигери, Канад, Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Нидерланд, Испани, Итали, Франц, Швед, Швейцари, Йордан, Леван зэрэг дэлхийн 20 орчим улсад бүртгэгджээ. Тухайлбал, Азийн зургаан улсад бүртгэгдсэн халдварын тоо өндөр байна.
Дээрх улс орнуудад бүртгэгдсэн вирусийн шинэ төрөл ихэвчлэн Их Британиас ирсэн нислэгээр дамжиж орж ирсэн байна. Их Британийн вирус судлаачид коронавирусний мутацид орсон шинэ төрөл өмнөхөөсөө илүү хурдтай тархаж байгаа боловч хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрээгүй байна, гарган авсан вакцин шинэ төрлөөс сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна.
Даваа гарагт Их Британи улс даяар коронавирусний халдварт 41.385 тохиолдол бүртгэгдсэнээс Англид 36.511 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Английн хүн амын бараг 84 хувьтай тэнцсэн үзүүлэлт буюу өмнөх өдрөөсөө 10 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.