МОНГОЛ, ХЯТАДЫН ГХЯ-Д ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-12-24 Гадаад харилцаа

Талууд зөвлөлдөх уулзалтаар Монгол, Хятадын харилцааны 2020 оны хөгжлийн явцыг дүгнэж, ирэх онд зохион байгуулах томоохон арга хэмжээ, харилцааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.

Хоёр улс “Ковид-19 цар” тахлын амаргүй нөхцөл байдалд ч харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтыг зохион байгуулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг богино хугацаанд сэргээж,  цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд  өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Ногоон гарц”-ын түр журмыг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэх замаар томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцыг түргэтгэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.