Холливудын од Сильвестер Сталлонег алдрын замд хөтөлсөн “Рэмбо” киног Энэтхэгт шинэ хувилбараар хийхээр болжээ. Болливудын найруулагч Сид Ананд Канны кино наадмын үеэр “Рэмбо”-г шинээр хийх төслөө олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл зураг авалтын баг ажлаа одооноос Гималайд эхлүүлж байгаа аж. Кино 2018 онд дэлгэцнээ гарах юм байна.
Энэтхэг киног дуу бүжиггүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Харин “Рэмбо”-д огт тийм элемент ашиглахгүй. Хэрэв тэгвэл энэ алдартай киног гутаан доромжилсон хэрэг болно гэж найруулагч нь ярьжээ. Гэхдээ киног Болливудад хийж буй учраас Энэтхэгийн орчин нөхцөлд зохиолыг нь тааруулан бичжээ.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.