Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс бүрэн хариуцах шийдвэр гаргасан. Энэ хөнгөлөлтөд төрийн болон төсөвт байгууллагууд хамрагдаагүй.
Гэсэн ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 1-20 дугаар хорооны байранд өнөөдрөөс эхлэн 13.00-14.00 цагийн хооронд эрчим хүчний тэг зогсолт хийж, цахилгаанаа хэмнэхээр болжээ.
Төрийн байгууллага цахилгааны хэмнэлт хийх санаачилгыг гарган иргэд, олон нийт болон бусад аж ахуйн нэгж байгууллагыг эрчим хүчээ хэмнэхэд уриалж байна.