Дуучин Ариана Грандегийн Манчестерт хийсэн аялан тоглолт дөнгөж өндөрлөж байх үеэр 21 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг дэлбэрч 19 хүн амь үрэгдлээ. Хэдхэн цагийн өмнө болсон энэ явдлын улмаас 50 гаруй хүн бэртэж гэмтсэн гэдэг мэдээ байна. Одоогоор баттай мэдээлэл гараагүй ч цагдаагийнхны сэжиглэж буйгаар амиа золиослогч цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг дэлбэлсэн бололтой. Гэрчүүдийн ярьж буйгаар ч хоёр ч удаа маш хүчтэй дэлбэрэлт болжээ.
Бөмбөг дэлбэрэхийн өмнөхөн дуучин Ариана Гранде тоглолтоо дуусган, тайзнаас буугаад байжээ. Үзэгчид ч явахаар зэхэж үүд рүү чиглэж байх үед дэлбэрэлт болж, хүүхэд залуус голдуу цугларсан үзэгчид цочирдсондоо бөөнөөрөө эсрэг зүг рүү гүйлдэцгээжээ. Энэ үеэр хүүхдүүд суудал дундуур унаж бэртэх тохиолдол ч олноор гарсан байна. Дуучин Ариана Грандегийн хувьд дэлбэрэлтийн цэгээс хол байсан учраас аюулгүй өнгөрсөн ч өөрийнх нь тоглолтын үеэр ийм харамсалтай явдал болсонд гүн цочирдолд орсон тухай мэдээлж байна. Тэрээр Европ, Латин Америкийн орнуудаар аялан тоглолт хийж буй бөгөөд Британид гурван удаа тоглохоор иржээ. Харин түүний дараагийн тоглолт зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй боллоо.
Хэргийн цаад учир шалтгааныг тогтоогоогүй ч террорист халдлага гэж сэжиглэн шалгаж байна.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.