Б.Эрдэнэбат болон “Жи тайм”-ын хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

2020-12-7 Мэдээ, мэдээлэл


Энэ долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын товыг хүргэж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр болно.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь хурал тус тус товлогдсон байна.

Эргэн сануулахад, “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тус шүүх хуралдаанууд нь онлайнаар зохион байгуулагдана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.