Рекорд хэлцэл:
Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Шон Спайсерын мэдэгдсэнээр, батлан хамгаалахын гэрээний дүн 109,7 тэрбум доллар давжээ. Эдгээр баримт бичгүүдэд Саудын Аравийн Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч, Батлан хамгаалахын сайд, өв залгамжилсан ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар гарын үсэг зуржээ.
Гэрээ хэлэлцээрт тус хаант улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн сайжруулах, тухайлбал, Саудын Аравийн Агаарын довтолгооноос хамгаалах систем, “ухаалаг зэвсэглэл”-ийг боловсронгуй болгох, бусад төрлийн зэвсэглэлийн үйлдвэрлэлийг нутагшуулах зэргийг тусгажээ. Үүнээс гадна, АНУ Саудын Аравид 10 жилийн хугацаанд 350 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх тухай санамж бичиг гарын үсэг зуржээ.
Саудын Аравийн мэдээллийн технологийн хөгжлийн корпорац “Apple” компанитай эрчим хүч, ашигт малтмал олборлолт, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт холбогдох яамдын сайд нар гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт Саудын Аравийн үндэсний агаарын тээврийн “Saudi Arabian Airlines” компани Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компаниас нисэх онгоц худалдаж авахаар тусгажээ.
Мөн тус хаант улсын технологи, дэд бүтэц, орон сууцны салбар түүнчлэн газрын тосны химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг баталжээ. Саудын Аравийн төрийн өмчит газрын тосны “Saudi Aramco“ компани Америкийн түншүүдтэйгээ нийтдээ 50 тэрбум долларын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хаант улсад хийж буй айчлалын зэрэгцээгээр Америк Саудын Аравийн эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа ба тус чуулга уулзалтаар АНУ-ын 50 компанийн Гүйцэтгэх захирал, Саудын Аравийн 40 компанийн захирлууд олон хэлэлцээр байгуулжээ. Чуулга уулзалтад оролцогчид энэ хуралдааныг жил бүр хийж байхаар тохирчээ.
Саудын Арави Америкийн Эр-Риядын саммитын дүнгийн баримт бичиг нь урт хугацааны түншлэлийн тунхаг бичиг боллоо. “АНУ Саудын Арави 21 дүгээр зуунд стратегийн түншлэлээ бэхжүүлэхийн төлөө бүх хүч чармайлтаа тавьж, Ойрхи дорнодын аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлж буй хэт даврах үзэл, өдөөн хатгалгын эсрэг хамтдаа тэмцэх болно” гэж тус тунхаг бичигт дурджээ.
“Аль-Ямама” хааны өргөөнд болсон хүлээн авалтын үеэр хаан Сальман Д.Трамп-д тус хаант улсын дээд шагнал болох Аль Сауд улсыг үндэслэгч Абдель Азиза хааны нэрэмжит одонг гардуулжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.