ШӨХТГ-аас өнөөдөр 12:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 3 дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүд, Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймагт хяналт шалгалт хийж байна. Зарим газруудад махны үнэ буурсан бол бусад газарт тогтвортой нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Ингээд та бүхэнд өнөөдрийн хяналт шалгалт хийсэн газруудын бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэж байна.
Хүчит шонхор захад өглөөний 08:00 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж буй үнийн тухайд хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7200-7500 төгрөг, үхрийн цул мах 10500-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-10500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7300 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Харин махны бөөний үнэ нь хонины мах 6200-6500, үхрийн мах 6000-7800, адууны мах 6000-6800, ямааны мах 4200-4800 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөртэй харьцуулахад 34.2 тонноор нэмэгдэж 142.6 тонн нийлүүлэгдсэн байна.
Жижиглэнгийн үнийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 7200-7500 төгрөг болж 300-1000 төгрөгөөр буурсан, хонины цул мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан, үхрийн ястай мах жижиглэнгийн үнэ нь 9500-10500 төгрөг болж 1500 төгрөгөөр тус тус буурсан байна. Ийнхүү махны нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой байгаа гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.