Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны “Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” 19/20 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай” А/30 дугаар захирамжийн хүрээнд дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа Коронавируст “COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор зорилтот бүлгийн өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Онцгой комисс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 6 дүүргийн зорилтот бүлгийн 1760 өрхөд сайжруулсан шахмал түлш олгох юм. Сайжруулсан шахмал түлшийг гэрээт 10 агуулахаар дамжуулан түгээж байгаа бөгөөд олголтыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын албан хаагч, Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын диспетчер, “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш тарааж буй ажлын явцтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар ирж, танилцлаа.
Цаашид төвийн 6 дүүрэгт энэхүү арга хэмжээ үргэлжлэн явагдах бөгөөд энэхүү арга хэмжээнд 10.000 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах юм. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хуваарийн дагуу сайжруулсан түлш авах өрхүүдэд урьдчилан мэдэгдсэн бөгөөд шахмал түлшээ авахаар ирэхдээ иргэд амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахина уу. 2020 оны11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар 6 дүүргийн 31 хорооны 309 өрхөд шахмал түлшийг хуваарийн дагуу олгосон байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.