Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2,201 кг аюултай хог хаягдлыг устгалаа

2020-11-21 Мэдээ мэдээлэл


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна.

Өнөөдрийн /2020.11.21/ байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2,201 килограмм аюултай хог хаягдлыг устгасан байна.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 173 нохой, муурыг устгажээ.

Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтгэлийн 15 байгууллагын 28 машин, 74 ариутгагчид ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.