Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.19/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдод хязгаарлалт хийж ажиллаж байна. Дархан, Орхон, Сэлэнгэ аймгаас хот руу ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд хот руу оруулахгүйгээр буцах шаардлагыг тавьж байна. Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг хэд, хэдэн цэгүүд дээр зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар долоон байршилд 16 тонн махыг нийлүүлэн, борлуулж байна. Өнөөдөр /2020.11.19/ нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 865 тээврийн хэрэгсэлд 25692 хүн зорчсон. Өчигдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшийг 610 борлуулах цэг дээр 2487 тонн түлш борлуулсан. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа хяналт шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын 319 улсын байцаагчид 229 обьектод хяналт тавьж байна. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдаргүйтэлийг 3490 аж ахуй нэгжийн 1 сая 88 мкв хийсэн байна” гэв.
Мөн 24 цагийн байдлаар 102 шинжилгээний байр, 84 өрх дээр 3369 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан. Шуурхай штабын 324207, 321731 дугаарт өчигдрийн байдлаар иргэдээс 1343 дуудлага, мэдээлэл ирсэн. Иргэд ихэвчлэн хот дотор зорчих хөдөлгөөн, авто машины тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдлыг ирүүлж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг цаг алдалгүй хариу тайлбарыг танилцуулж, мэдээллээр ханган ажиллаж байна.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.