Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар мэдээлэл өгч байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгаас 930 иргэн бусад аймаг болон нийслэл рүү явах хүсэлтэй байгаа. Сум хоорондоо зорчих хүсэлтэй 266 иргэн байна.
Нийслэлээс 764 хүн Сэлэнгэ аймагт ирэх хүсэлтэй байгаа. Энэ бүх судалгааг бид удирдах байгууллагад хүргэсэн. 12 тусгаарлах байранд 239 иргэн, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг нэмээд нийт 283 иргэн тусгаарлалтад байна. 9,772 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилэгээ авсан” гэв.
Аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлэнгэ аймгийн хэмжээнд 90 хувийн зогсолттойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод УОК-ын долоон хүн, ХӨСҮТ-ийн найман хүн, ЦЕГ-аас 190 орчим алба хаагч дэглэм сахиулах үйл ажиллагаанд оролцож байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хот хорио цээрийн дэглэмийг өндөр түвшинд хангаж ажиллаж байгаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот олон улсын зэрэглэлийн төмөр замын өртөөтэй. Хатуу болон зөөлөн биетийн хөдөлгүүрээр халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон. Ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод халдвар тархсан гэдэг хоёр дахь шалтгаан тогтоогдсон.
Тархвар зүйн үүднээс харвал Сэлэнгэ аймагт халдвар идэвхтэй илрэх үе нь эхэллээ. Урьд шөнө таван мянга гаруй иргэнд шинжилгээ хийсэн. Халдвар гарсан тооноос айж эмээх биш илрүүлж, тусгаарлах тал дээр анхааран ажиллаж байна. Аймгийн эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байсан хүнээс анхны халдвар гарсан. Тухайн үед хэвтэж байсан 150 гаруй иргэн, 140 орчим ажилчдыг тусгаарлаж, бүх хүнээс шинжилгээ аваад халдвар тээгчдийг илрүүлсэн. Улмаар халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудад тандалт судалгаа хийж дууслаа. Мэс засал, төрх эмнэлэг, халдвартын эмнэлгийн үйл ажиллагааг өөр эмнэлгийн барилгад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж хэвийн явуулж байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн албан мэдээлэл аваад байна. Тухайн газар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Сэлэнгэ аймгаас коронавирусийн халдвар гадагшаа тархах эрсдэлгүй боллоо” гэж мэдээллээ.
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.