Эрдэнэт үйлдвэрийн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал байж болзошгүй 180 ажилтны шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020-11-20 Мэдээ мэдээлэл

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчдыг олноор нь  автобусаар  нэг дор явуулж байгаа нь цар тахал алдагдсан энэ цаг хугацаанд эрсдэл үүсгэж болох нөхцөл байдал хэмээн ажилчдын зүгээс гомдол гаргаад байсан юм. Нийт 25 автобус ажилчдыг тээвэрлэдэг байсан бол тоог нэмэгдүүлж 32 болгож нэмэлтээр 2 жижиг оврын автобусаар үйлчилж байна.

Үйлдвэрийн 1230 ажилтанг, захиргааны II байрны \Гендрекц\  227 ажилтанг гэрээсээ ажиллах, хүүхдээ харах боломжоор хангажээ. Захиргааны II байранд  47 хүн халдвар хамгаалалтын чанга дэглэмийн сахин ажиллахаар болжээ. Тус үйлдврээс ойрын хавьтал байж болзошгүй  болзошгүй 180 ажилчдыг шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан байна. тээвэр Ложистизийн хэлтсийн бүх ажилчдыг шинжилгээнд хамруулсан_ халдвар илрээгүй. Удирдлагуудын зүгээс үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тус цехүүдийн ажилчдыг тусгай автобусаар тээвэрлэсэн.
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас 28 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд эдгээр ажилчид Улаанбаатар хотоос томилолтоор ирсэн гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Өнөөдөр дам болон ойрын хавьтлын байж болзошгүй 12  ажилтанг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа ажилчдын шинжилгээний хариу сөрөг гарсан гэв. Цар тахлын хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь үйлдвэрлэлийн хэсгийг дөрвөн зонд хуваан ажиллах бөгөөд цех хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж ажилчдын аюулгүй байдлын хангаж ажиллах юм байна. Цаашид тус үйлдвэрийн бүх ажилчдыг шинжилгээнд хамруулна.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.