Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн коронавирусийн тохиолдолтой хавьтал байж болзошгүй гэж үзэн аймгийн Шуурхай штабаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Үүний хүрээнд өнөөдөр Ханх, Хатгал, Бүрэнтогтох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хааж тэг зогсолт хийсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ. Шинжилгээний баталгаат хариу гартал дээрх чиглэлд хөдөлгөөн хийхгүй аж. Харин бусад чиглэлд түлээ түлш, идэш бэлтгэх, буяны ажил гэсэн 3 чиглэлийн дагуу зорчуулж байгаа юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.