Өнөөдрөөс эхлэн зөвхөн хязгаар тогтоосон цагт ажлын үнэмлэхтэй зорчино

2020-11-18 Мэдээ, мэдээлэл

Нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр зөвхөн хязгаар тогтоосон цагт ажлын үнэмлэхтэй зорчихыг өнөөдрөөс эхлүүлэх юм. Төрийн албан хаагчид ажилдаа ирэхдээ албаны үнэмлэхээс гадна тухайн байгууллагаас нь олгосон “энэ хүн ажиллаж болно” гэсэн нэмэлт үнэмлэхтэй байх шаардлагатай аж.

Хязгаарлалтыг өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цаг гэж тогтоожээ. Бусад цагуудад зөвхөн эмнэлгийн үйлчилгээ авах бол хүндэтгэн үзэх аж. Хэрэв хүнс цуглуулах бол гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр явахыг шаардах юм.

УОК-ын шуурхай баг өчигдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан талаар ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан мэдээлэв. Тэрбээр, “Хөдөлгөөн зохицуулалтад анхаарах зайлшгүй шаардлага байна. Тухайлбал, “Ланд Крузер-200″ маркийн автомашинаар архи шаглаж зарсан тохиолдол бий. Хөл хорио тогтоочихоод байхад такси үйлчилгээ эрхлэхээр автомашинууд давхилдаж байна. Ажлын үнэмлэхээр зорчуулахаар өнгөт сканнераар хуурамч үнэмлэх хэвлээд явж байгаа хүмүүс ч бий. Тиймээс хөдөлгөөнийг дээрх зохицуулалтаар хязгаарлахаас өөр арга алга. Ингэснээр бид энэ өвчний ард гарах тул бидний шийдвэрийг идэвхтэй дэмжиж, автомашинаа хэд хоног унахгүй тавиад өгөөч гэж хүсэж байна” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.