ДНБ, үйлдвэрлэлийн аргаар Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 953.5 (3.5хувь) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (7.3хувь) их наяд төгрөгөөр тус тус буурлаа.
ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр)-ий 7.3 хувийн бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 (20.7хувь) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 (7.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв.
ДНБ, эцсийн ашиглалтын аргаар
ДНБ (эцсийн ашиглалтын аргаар тооцсон) оны үнээр 2020 оны эхний 9 сард 26.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 372.7 (1.4хувь) тэрбум төгрөгөөр буурлаа.
ДНБ-д 2020 оны эхний 9 сард эцсийн хэрэглээ 73.5 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 26.0 хувь, цэвэр экспорт 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 6.8 пунктээр, бараа, үйлчилгээний цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгдэж, хөрөнгийн нийт хуримтлал 10.4 пунктээр буурчээ Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.