Дархан-Уул аймагт Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ

2020-11-17 Мэдээ, мэдээлэл

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Урд шөнө 00.26 цагт Эрүүл мэндийн газраас халдварын нэг сэжигтэй тохиолдол илэрснийг мэдээлсэн. Баталгаажуулах шинжилгээг хийлгэхээр сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийж байна” гэв.

Тухайн иргэний ойрын хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлах, шинжилгээ авах ажлыг хийхийн тулд 24 цагийн хугацаанд 0 зогсолт хийж байгаа аж.

Дархан-Уул аймагт тандалтын зорилгоор 10 мянга гаруй тестийн шинжилгээ авсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.