Бүгд Найрамдах намын гишүүн, АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш Ардчилсан намын гишүүн Жозеф Байденд ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэхийн сацуу сонгуулийн дүнтэй холбоотойгоор Д.Трампыг шүүхэд хандах эрхтэйг нь мөн онцолсон байна.
“Би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдентай холбогдож, түүнд халуун баярын мэнд хүргэсэн. Түүнчлэн Камала Харрист дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн. Бидний улс төрийн үзэл санаа ялгаатай хэдий ч би Ж.Байденыг улс орныг удирдах, нэгтгэх боломжийг атгасан хүндтэй хүн гэдгийг нь мэднэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
“Ерөнхийлөгч Д.Трампын хувьд түүнд дахин тооллого явуулах, шүүхэд зарга мэдүүлэхийг шаардах эрх бий. Шийдэгдээгүй бүх асуудал зохих журмын дагуу шийдвэрлэгдэнэ. Сонгууль шударга явагдаж, дүн нь тодорхой болно гэдэгт америкчууд итгэлтэй байж болно” гэж тэрбээр мөн хэлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байденыг ялсан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, Ж.Байден ч өөрийгөө ялагчаар зарласан хэдий ч Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй юм.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.