Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 3227 тн давс нөөцөлжээ

2020-11-9 Мэдээ, мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн төлөвлөсөн ажил 99.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрөгч сарын 27-ны байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцөлжээ.

Өнгөрсөн өвөл 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ. Харин дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.