Цай Вэньруй: Хятадын хөгжлийн үр шимийг илүү олон улс оронтой хуваалцах болно

2020-11-6 Гадаад харилцаа

– БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн нийтлэл –

Саяхан хуралдсан Хятадын Коммунист намын 19 дэх удаагийн сонгуулийн Төв хорооны Тавдугаар бүгд хурал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татлаа. Энэ удаагийн хурал “хоёр 100 жилийн” /2021 он ХКН байгуулагдсаны 100 жилйин ой болоход дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоож, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой болоход орчин үеийн социалист баян чинээлэг орон болон хөгжих/ зорилтын түүхэн уулзвар дээр хуралдаж, хөгжлийн шинэ шатны чухал дүгнэлтийг гаргаж, хөгжлийн шинэ хэлбэрийн стратегийг дэвшүүлж, “14 дэх таван жилийн” төлөвлөгөө болон 2035 оны хэтийн зорилтыг дэвшүүллээ. Мөн цаашдын таван жилийн нийгэм, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжилд шинжлэх ухаанч зохицуулалтыг гарган өгч, орчин үеийн социалист орныг цогцоор нь байгуулах шинэ аяныг эхлүүллээ. Энэхүү завшааныг ашиглаад би Монголын анд нөхдөдөө энэ удаагийн бүгд хурлын гол үзэл санааг танилцуулъя.

Бүгд хурлаар “13 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний үеийн Хятадын нийгмийн хөгжлийн амжилтыг дүгнэлээ. “13 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний үед, Хятадын үндэсний засаглалын тогтолцоо болон засаглалын чадавхыг орчин үежүүлэх үйл явц хурдацтай урагшилсан; Хятадын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн чадал, үндэсний цогц чадавх шинэ өндөр түвшинд хүрч, 2020 оны ДНБ 100 их наяд юанийг давах төлөвтэй байна; 55 сая хөдөө орон нутгийн ядуу хүн ам ядуурлаас ангижирсан; экологийн орчин мэдэгдэхүйц сайжирсан; гадагш нээлттэй байдал улам тэлж, “нэг бүс нэг зам”-ын хамтын бүтээн байгуулалт арвин их үр өгөөжтэй байна. “13 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний зорилтот ажил удахгүй дуусах гэж байна. Дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох үйл явц амжилттай хэрэгжиж дуусаж байна. Хятад үндэстний агуу их сэргэн мандалт урагш нэгэн том алхмыг хийлээ.

Бүгд хурлаар Хятад улс 2035 он гэхэд орчин үеийн социализмын орон болох гэсэн хэтийн зорилтыг дэвшүүлэв. Үүнд: эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн чадал болон үндэсний цогц чадавхад үсрэнгүй амжилт гарч, шинийг санаачлагч орнуудын тэргүүн эгнээнд багтан орох; орчин үеийн эдийн засгийн тогтолцоо бүрэлдсэн байх; үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавх орчин үеийн шилдэг түвшинд үндсэндээ хүрэх; ард иргэдийн чансаа болон нийгмийн соёл иргэншил шинэ түвшинд хүрч, үндэсний соёлын зөөлөн хүч илт сайжирсан байх; экологийн орчин бүхэлдээ сайжирч, үзэсгэлэнт Хятад орныг байгуулах зорилтод үндсэндээ хүрэх; гадагш нээлттэй шинэ төлвийг бий болгож, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо хийгээд өрсөлдөөний шинэ давуу талууд илт сайжирсан байх; нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дунд хөгжилтэй орнуудын түвшинд хүрч, дундаж орлоготой бүлэг илт нэмэгдэх; ард түмний амьдрал улам сайжирч, хамтдаа баяжих үйл явцад илүү тодорхой ахиц гарах зэрэг явдал орно.

Бүгд хурлаар “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-ний үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг жолоодох үзэл санаа, зайлшгүй дагаж мөрдөх зарчмыг дэвшүүлэв. Үүнд: Ши Жиньпин даргын дэвшүүлсэн шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулж, өндөр чанартай хөгжлийг урагшлуулж, нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, ард түмний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй сайхан амьдралын хэрэгцээг хангаж, дотоодын мөчлөг зонхилсон, дотоодын ба олон улсын мөчлөгүүд харилцан бие биенээ дэмжсэн хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгох ажлыг хурдасгах, үндэсний засаглалын тогтолцоо болон засаглалын чадавхыг сайжруулах үйл явцыг урагшлуулж, эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой, эв найрамдалтай байдлыг хангах зэргийг онцоллоо.

Бүгд хурлаар “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-ний үеийн нийгэм, эдийн засгийн гол зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд: Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ амжилт гарах, өсөлтийн нөөц бололцоо бүрэн дайчлах, дотоодын зах зээл илүү хүчирхэгжиж, эдийн засгийн бүтэц улам сайжрах, инновацын чадвар эрс нэмэгдэх; өөрчлөлт шинэчлэл, нээлттэй үйл явцад шинэ алхам хийх, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо илүү сайжрах; экологийн соёл иргэншлийг цогцлооход шинэ ахиц гаргах, экосистем тасралтгүй сайжрах, хот хөдөөгийн иргэдийн амьдрах орчин эрс сайжрах; иргэдийн орлого болон эдийн засаг нэгэн зэрэг өсөх, нийгмийн хамгааллын тогтолцоо илүү бүрэн төгс болох, эрүүл мэндийн тогтолцоо улам сайжрах, нийгэмийн шударга байдал илүү батжих, төрийн захиргааны тогтолцоо болон төрийн үүрэг илүү сайжрах, төрийн үүрэг үйлчилгээ илүү хүртээмжтэй байх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадвар эрс нэмэгдэх, батлан хамгаалах, цэрэг армийн орчин үеийн байдалд чухал том алхам хийх зэрэг зорилтууд багтсан.

Бүгд хурлаар хөгжлийн төлөөх зорилтуудыг биелүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг мөн дэвшүүллээ.

Үүнд:

Нэгдүгээрт: орчин үеийн бүтээн байгуулалтад инновац гол байр суурь эзлэхийг баримтлах.

Хоёрдугаарт: орчин үеийн аж үйлдвэрийн системийг хөгжүүлж, эдийн засгийн тогтолцоог сайжруулах.

Гуравдугаарт:дотоодын зах зээлийг хүчирхэгжүүлж, хөгжлийн шинэ загварыг бий болгох.

Дөрөвдүгээрт: шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэн өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулах.

Тавдугаарт: хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг эн тэргүүнд хөгжүүлж баяжуулах.

Зургадугаарт: нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалтыг сайжруулж, бүс нутгийн уялдаатай хөгжил болон шинэ хэлбэрийн хотжилтыг ахиулах.

Долдугаарт: соёлын ажил, соёл үйлдвэрлэлтийг хөгжүүлэн улсын соёлын зөөлөн хүчийг нэмэгдүүлэх.

Наймдугаарт: ногоон хөгжлийг ахиулж, хүн ба байгалийн зохицлыг нэмэгдүүлэх.

Есдүгээрт: гадаадад өндөр түвшний нээлттэй байдлыг хэрэгжүүлэн харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг тэлэх.

Аравдугаарт: ард түмний аж амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн бүтээн байгуулалтын түвшинг нэмэгдүүлэх.

Арван нэгдүгээрт: хөгжил ба аюулгүй байдлыг уялдуулан хангаж, аюулгүй Хятад улсыг илүү өндөр түвшинд байгуулах.

Арван хоёрдугаарт: батлан хамгаалах, цэрэг армийн орчин үеийн хөгжлийг хурдасгаж, чинээлэг улс болон хүчирхэг армийн нэгдмэл байдлыг биелүүлэх.

Эрхэм нөхөд өө, 

ХКН-ын 19 дэх удаагийн сонгуулийн Тавдугаар бүгд хурал Хятадын цаашдын хөгжилд чухал төлөвлөлтийг баталж өглөө. Хятадын тал энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогыг үргэлжлүүлэн баримталж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хурдасгаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийн төлөөх бүтээн байгуулалтад түлхэц өгөх болно. Хятадын тал мөн гадаад харилцааны “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа урьдын адил баримталсаар байх болно. Бид Монгол Улс болон бусад бүх улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын тавцанд илүү их үүрэг гүйцэтгэж, Хятадын хөгжлийн үр шимийг илүү олон улс оронтой хуваалцан дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахад Хятад улсын хувь нэмрийг оруулна. Хятад, Монгол хоёр улс хамтран зүтгэл гаргаж хөгжлийн стратегийн уялдаагаа тасралтгүй бэхжүүлэн хоёр улсын илүү гэрэлт ирээдүйг хамтдаа угтацгаая.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.