Нэр бүхий сүлжээ дэлгүүрийн хогийн саванд дутуу төрсөн нярайг эх нь хаясан хэрэг 2020 оны аравдугаар сарын 1-нд гарсан.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдсэн нярайн биеийн байдал хүнд байсан бөгөөд сар гаруйн хугацаанд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байсан ч өнгөрсөн шөнө эндсэн байна.
Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад “Нярайн биеийн байдал хүнд байсан. Аравдугаар сарын 1-нд ЭХЭМҮТ-д ирснээс хойш хоёр удаа мэс засалд оруулж, шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараатайгаар хийж байв. Гэвч нярайн биеийн байдал хүнд байсаар арваннэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө 02:00 цагт нас барсан” гэлээ.
Тухайн нярайг хогийн саванд хаясан эхэд Эрүүгийн хуулийн 10.1-т зааснаар зүйлчилж, хэрэг үүсгэн шалгаж байгааг ЦЕГ-аас мөн мэдээллээ. Эрүүгийн хуулийн 10.1-т “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.