Шүүгч амиа алдсан хэрэгт ШШГЕГ-ын ажилтнууд буруугүй гэж үзэв

2020-11-4 Мэдээ, мэдээлэл

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан хуульч Л.Бямбаа хорих ангид нас барсан хэрэг /2019.02.24/ гарсан. Уг хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын ажилтнуудыг шалгаж эхэлсэн.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

Улмаар “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.