Киргиз Улсын Тусгай алба Дээд шүүхээ авлигын хэрэгт буруутгажээ

2020-11-3 Ертөнц

Киргиз Улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хороо Дээд шүүхээ нууц албаны мэдээллийг задруулсан болон авлигын хэрэгт буруутгасан байна. “Орон нутгийн шүүх”-ийн байгууллагад мэдээлэл, технологийн систем нэвтрүүлэх явцад хэрэг үйлдэгдсэн байна.

Уг хэрэгт Киргизийн Дээд шүүх болон мэдээлэл, технологийн компанийн удирдлагуудыг буруутгажээ. Шүүхийн эрх бүхий албан тушаалтнууд уг хэрэгт холбогдсон талаар тусгай албанаас мэдээлсэн.

Киргиз Улсын Эрүүгийн хуулийн авлигын хэрэгт хамаарах 319 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах бөгөөд нотлон баримтаар тогтоогдсоныг Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад системийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байсан “Бизнес, инноваци төв” компанийн удирдлага болон улсын дээд шүүхийн захиргаа тусламжийн хөрөнгийн ихэнх хэсгийг шамшигдуулсан нь тогтоогджээ. Европын холбооноос буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт хийжээ.

Шинээр нэвтрүүлсэн мэдээлэл, технологийн систем нь техникийн үйлчилгээний хугацаа дууссан, дахин шинэчлэх боломжгүй, хуучирсан бүтээгдэхүүн байсантай холбоотойгоор салбар хоорондын “Тунтук” гэх цахим сүлжээнд нэгтгэх боломжгүй нөхцөл үүссэн байна.

Дээд шүүх болон мэдээлэл технологийн зарим нэг компанид 10 дугаар сарын 21-ний өдөр нэгжлэг явуулан хяналт шалгалт хийжээ.

Уг үйл ажиллагааны үр дүнд нь “Бизнес инноваци төв”-ийн тэргүүн болон Дээд шүүхийн Шүүн таслах үйл ажиллагааны хэлтсийн дэргэдэх “Адилет сот” байгууллагын удирдлагыг баривчилсан байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.