НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Ерөнхий ассамблейн чуулганаас гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нотолгоо, баримтад тулгуурласан шийдвэр гаргалтыг сайжруулах, гамшгийн статистикийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулахыг гишүүн улс орнуудаас хүссэн.
Тэрчлэн Ази, номхон далайн бүсийн гамшгийн статистикийн хэсгээс оролцогч талууд болох улс орнуудын гамшгийн удирдлагын ажилтнууд, статистикч нараас бүрдсэн техникийн ажлыг хэсэг байгуулахаар санал гаргасны дагуу АНДЭЗНК-ын Статистикийн хорооны 2018 онд зохион байгуулагдсан 6 дугаар хуралдаанаар Гамшгийн статистикийн техникийн ажлын хэсгийг байгуулахаар тогтсон юм.
Тэгвэл НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 28-ны өдөр Техникийн ажлыг хэсгийг байгуулж, анхны цахим хурлыг зохион байгууллаа.Тус хурлаар Ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг, Ази, номхон далайн бүсийн орнуудын гамшгийн статистикийн өнөөгийн асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, ажлын хэсгийн удирдлагыг сонгох сонгуулийг зохион байгуулсан юм.
Сонгуулиар Ази, номхон далайн гамшгийн статистикийн техникийн ажлын хэсгийн даргаар ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа сонгогдсон бол дэд даргаар Индонез Улсын Статистикийн хороо болон Фижи Улсын Гамшгийн удирдлагын хорооны төлөөлөгчид тус тус сонгогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.