Машиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгоно

2020-10-29 Мэдээ, мэдээлэл
 
 Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Тамхины хоггүй хотыг бүтээе” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд машиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.