Галт тэргэнд гал гарч нэг хүн нас баржээ

2020-10-21 Мэдээ, мэдээлэл
Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын 1 дүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатжээ. 

Тус аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд 1:31 цаг ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.