Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд “Монгол экспорт- Экспо 2020”, “Ноос ноолууран, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Д.Ёндонсамбуу, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нар оролцов.
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал: Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн шугамаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд баталгаажуулалтын албыг бий болгож, Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнээ “Монголын Хаан ширхэгт” чанарын тэмдгээр баталгаажуулан экспортод гаргаж эхэллээ.
“Бест шүес” ХХК нь 20 жилийн ойн босгон дээрээ мөн дээрх төслийн хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 Олон улсын стандартыг салбартаа анх удаа хэрэгжүүлж эхэлсэн байна.
Цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болгохын төлөө ажиллаж байна.
Үзэсгэлэн худалдааг Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Азийн хөгжлийн хөгжлийн банк, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-нэмэлт санхүүжилт төсөл, Нэмүү өртгийн сүлжээ төсөл зэрэг байгууллагууд оролцож байна.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд ХААИС-тай хамтран “Хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн стратеги, шинжлэх ухаан, экспортын чиг баримжаа” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал зохион байгуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.