УИХ-ын дарга Г.Занданшатар залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав

2020-10-15 Мэдээ мэдээлэл

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болж буй аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-ийн 17-ын 1 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд 12.20 цагт саналаа өгөв.

Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагатаа “Би өчигдөр хөдөөгөөс ирлээ. 7 дугаар сараас хойш баруун аймгуудаар явж иргэдтэй уулзсан. 10 гаруй амгаар орсон.

Орон нутгийн сонгууль бас Монгол Улсын Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, нөгөө талаар нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж, удирдах байгууллагын сонгож байгаа чухал ач холбогдолтой сонгууль.

Нийт иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. Ер нь орон нутгийн сонгууль бол өмнөх жилүүдийн ирц бас УИХ-ын зэрэг бусад сонгуулиас харьцангуй доогуур байдаг нийтлэг хандлагатай. Зарим хэсгийн хороон дээр ирц хүрэхгүй байсан тохиолдлууд бий. Иргэд сонгогчид хамгийн гол нь манай залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг уламжлал шинэ хандлагаа сэргээн дагаж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.