“Нээлттэй шүүх” мэдээллийн хурал өнөөдөр болж, эрүүгийн болон иргэн, захиргааны хэргийн хянан шийдвэрлэлтийн 2020 оны гуравдугаар улирлын тайланг олон нийтэд мэдээллээ.
Энэ үеэр иргэн, захиргааны хэргийн хянан шийдвэрлэлтийн статистик мэдээг Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт П.Ангарагсайхан танилцуулав.
Түүний мэдээлснээр 2020 оны гуравдугаар улиралд шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 33.5 хувиар өсжээ. Тухайлбал, тайлант хугацаанд
Анхан шатны шүүхэд 41,903 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 37.4 хувиар,
Давж заалдах шатны шүүхэд 2,751 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өссөн байна.
Хяналтын шатны шүүхэд 567 хэрэг хянан шийдвэрлэгдсэн нь 43.5 хувиар буурсан байна.
Иргэний хэрэг, маргаан /хуулиар/:
2020 оны гуравдугаар улирлын байдлаар өссөн хэргүүд:
Ажилласан жил тогтоосон 9,293 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 3,781 хэргээр буюу 68.6 хувиар
Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 5443 хэрэг шийдвэрлэсэн нь 1,961 хэргээр буюу 56.3 хувиар
Зээлийн гэрээтэй холбоотой 4,627 хэрэг шийдвэрлэсэн нь 1,331 хэргээр буюу 40.4 хувиар
Банкнаас олгох зээлтэй холбоотой 2,169 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 1,100 хэргээр буюу 2 дахин
Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 1,827 хэрэг шийдвэрлэсэн нь 1,077 хэргээр буюу 2.4 дахин
Гэр бүлийн тухай хуулиар 3,437 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 259 хэргээр буюу 8.1 хувиар тус тус өссөн байна. Үүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой маргаан 34 хувиар, гэрлэлт цуцлахтай холбоотой маргаан 5.6 хувиар тус тус өсжээ.
Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан хоёр дахин өсчээ
2020 оны гуравдугаар улирлын байдлаар хянан шийдвэрлэгдсэн Захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн байна. Тодруулбал,
Анхан шатны шүүхэд 1,120,
Давж заалдах шатны шүүхэд 983,
Хяналтын шатны шүүхэд 336 хэрэг хянан шийдвэрлэгджээ.
Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн Захиргааны хэргийн 87.8 хувь нь давж заалдах шатны шүүхээр хянагдсан байна. Хянан шийдвэрлэгдсэн Захиргааны хэргийн 22 хувийг газрын маргаан, 12.6 хувийг төрийн албаны маргаан эзэлж байгаа юм. Түүнчлэн нийгмийн даатгалтай холбоотой маргаан 68.4 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан хоёр дахин өссөн гэдгийг Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт П.Ангарагсайхан хэллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.