Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх пүрэв гарагт болно. Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуультай. Үүний дагуу өнөө шөнө 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг зогсоох юм.
Дашрамд дурдахад, ИТХ-ын энэ удаагийн сонгуульд 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч өрсөлдөнө. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 816 суудлын төлөө 1901, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө 639 нэр дэвшигч, 330 гаруй сумын ИТХ-ын 7062 суудлын төлөө 14388 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшээд байна. ИТХ-ын сонгууль орон даяар энэ сарын 15-ны 07.00-20.00 цагт болно.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.