НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн хороотой хамтран “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 хорооны анхны тусламжийн сайн дурын 79 гишүүнийг хамруулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлээд байна.
Мөн гамшиг, онцгой байдлын нөхцөл үүссэн үед авах арга хэмжээний талаарх дадлага сургуулийг зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгалаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.