Нэр дэвшигч П.Наранбаярыг шалгаж эхэлжээ

2020-10-9 Мэдээ мэдээлэл

Иргэн Халиун ХҮН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй П.Наранбаярыг “сонгуулийн луйвар хийж байна” гэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн Хөдөлмөрийн Үндэсний нам, тус намын дарга, НИТХ-ын сонгуульд тус намаас нэр дэвшигч П.Наранбаяр нь энэ сарын 6-ны өдөр Нийслэл хотын түгжрэлийг 50 хувь бууруулах талаар сонгогч, ард иргэдэд хандаж хэвлэлийн бага хурал хийсэн. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Нийслэл хотын түгжрэлийг бууруулах талаар огт тусгагдаагүй бөгөөд дээрх нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлийн талаар иргэд, сонгогчдод амлалт өгч, хууль бус сонгуулийн сурталчилгаа хийсэн хэмээн иргэн Халиун үзжээ.

Тиймээс тус иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас Хөдөлмөрийн Үндэсний нам, тус намын дарга, дэвшигч П.Наранбаярыг шалгаж эхэлжээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.