Ген засварлах аргыг боловсруулсан эрдэмтэд нобелийн шагнал хүртлээ

2020-10-8 Ертөнц

Ген засварлах технологийг /CRISPR/Cas9/ боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн хороо мэдээлжээ.

Одоо Герман улсад ажиллаж байгаа Францын микробиологич Шарпантье, түүний хамтран зүтгэгч АНУ-ын биохимич Женнифер Дудна /Калифорний Беркли их сургууль/ нар хэдэн жилийн өмнө өөрсдийгөө вирусээс хамгаалдаг молекулын “дархлааг” нянгаас олж илрүүлж, янз бүрийн организмын генийг яг зөв засварлахад ашиглаж чаджээ. Өнөө үед дэлхийн улс орнуудын эрдэмтэд тэдний “генийн редактор”-ыг ДОХ, удамшлын өвчин зэрэг хүнд өвчнүүдийг эмчлэх аргыг бий болгоход ашиглаж байна.

““CRISPR/Cas9” арга нь молекулын шинжлэх ухаанд хувьсгал хийж, ургамлыг сонгон үржүүлэхэд шинэ боломжийг нээхийн зэрэгцээ хорт хавдрыг эмчлэх аргуудад шинэчлэл хийхэд хувь нэмрээ оруулсан бөгөөд удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдлийг биелүүлж чадна” гэж Нобелийн хорооны төлөөлөгч онцолжээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.