Манай орны ахмад настнуудад зориулсан нийгмийн халамжийн болон хамгааллын үйлчилгээ олон төрөлтэйд тооцогддог. Монгол Улсад нийгмийн халамж болон нийгмийн даатгалын сангаас ахмадуудад чиглэсэн 16 үйлчилгээ хэрэгжиж байна. Тухайлбал, “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмад настнуудад олгодог. Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмж ирсэн. Үүнээс гадна Ахмад настан жилдээ нэг удаа амралт, сувилалд амарсан тохиолдолд амралтад 7 хоног, сувилалд 10 хүртэл хоногийн үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тооцож олгодог.
Ахмад настан амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хөнгөлөлттэй үнийн эрхийн бичгийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/-ээс авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Эрхэм уншигч танд 2020 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг хүргэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.