ОХУ-ын эрх баригчид Беларусь, Казахстан, Кыргызстан, БНСУ-ын иргэдийн харилцан зорчих эрхэд тогтоосон хязгаарлалтыг цуцаллаа. Дээр дурдагдсан орны иргэд болон тэнд оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн ба Оросын иргэд эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой болжээ.
Нислэгүүдийг долоо хоногт нэг удаа хийх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нээс Казахстан, Кыргызстан, Беларусь улсуудтай хийх нислэгийг сэргээж байгаа юм. Мөн есдүгээр сарын 27-ноос БНСУ-тай нислэг хийж эхэлнэ.
ОХУ-ын цар тахлын улмаас энэ оны 3-р сарын сүүлчээр хилээ хааж, олон улсын нислэгээ зогсоосон юм. Харин өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс Их, Британи, Танзани, Турк улсуудтай нислэгээ сэргээсэн билээ.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.