Орхон аймгийн хэмжээнд Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг байгуулан, орон нутгийн төсвөөс 200 сая төгрөгийн үнэ бүхий автомашины суурин болон гар богино долгионы 63 станцыг хүлээлгэн өглөө.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд ажиллаж буй камеруудыг нэгдсэн хяналтын системээр удирдахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг тус төвөөс хянаж байгаа юм.
Цаашид “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлж, осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болох юм. Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмжиж эхлэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн авто машинд GPS суурилуулах ажил хийгдэнэ. Ингэснээр нэгэн зэрэг есөн дуудлага хүлээн авах боломжтой болох юм гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.