“1000 инженер- ажлын байр-II” нээлттэй өдөрлөг ирэх сард болно

2020-09-16 Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл АПУ ХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. “1000-инженер” төслийн Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах талаар гэрээнд тусгажээ.

Коосэн хөтөлбөрийн анхны төгсөгчдөөс тус компанид ажиллаж, мэргэшсэн өндөр чадвартай болохоо харуулж байгаад баяртай байгаагаа компанийн зүгээс дуулгасан. Төслийн хүрээнд инженер технологийн мэргэжил эзэмшсэн төгсөгчдөд компанийн үүд хаалга нээлттэй гэдгийг тэд онцоллоо.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хувьд 2020 оны 04 дүгээр сард Коосэн хөтөлбөрийн 24, хос дипломтой төгсдөг Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 оюутан сургуулиа амжилттай төгсөж өдгөө эх орондоо ирээд байна. Төслийн зүгээс төгсөгчдөө ажлын байранд зуучлах зорилгоор 2019 онд “1000 инженер-ажлын байр” өдөрлөгийг амжилттай зохион байгуулж өнгөрсөн оны төгсөгчид 100 хувь ажлын байртай болсон. 2020 оны төгсөгчдөө ажлын байранд зуучлах зорилгоор “1000 инженер- ажлын байр-II” нээлттэй өдөрлөгийг хоёр дахь жилдээ ирэх 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хийж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.