Японы сүмогийн холбооноос “Таманои” дэвжээний 19 бөхөөс коронавирус илэрснийг зарлаад байна. Анх тус дэвжээний доогуур зиндааны нэг бөх эмнэлэгт хэвтэж, шинж тэмдэг илэрснээр бүгдэд нь коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байна. Өвчлөгсдийн дунд жүрё зиндааны бөх Фүжиазүма байгаа аж. Коронавирусаар өвчилсөн 19 бөхийн 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоо нь дэвжээндээ гэрийн тусгаарлалтад оржээ. Тэдний нэг нь дэвжээний тэргүүн бөх, жүрёгийн долоод бичигдэж буй Монголын Азүмарюү С.Тодбилэг юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.