БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөцийг засгийн газраас бүрдүүлэх болно гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, гадны фирмүүдтэй хамтран ажиллаж 30 орчим сая тун вакцин авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Энэ талаар Ионхап агентлагын дамжууллаа.
Мөн шинэ коронавирусний вакцины хөгжүүлэлттэй холбоотойгоор нэмэлт худалдан авалт хийх арга хэмжээ авах аж. Засгийн газарт коронавирусийн вакцины тогтвортой нөөцөөр хангах, дотоодын вакцин гарган авахад дэмжлэг үзүүлэх, гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийх хүчин чармайлт гаргах, вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг үүрэг өгчээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.