Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан.
Зөвлөмжид:
- Биеийн халуунаа шалгуулах
- Гадуур хувцастай ангид орохгүй байх
- Бие зассаны дараа болон хооллохын өмнө гараа савандаж угаах
- Гар ариутгагч хэрэглэх
- Хүүхдүүд хоорондоо 1-1.5 метр зай барих
- Ам, хамар, нүдэндээ гараа хүргэхгүй байх
- Тагтай аяга, таваг хэрэглэх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх
- Хувцас, хичээлийн хэрэглэл, усны сав болон бусад эд зүйлсээ хүүхдүүдтэй сольж хэрэглэхгүй байх
- Амны хаалтыг тогтмол зүүх