Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.
Энэ удаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэн аливаас эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахаар дрон, богино долгионы радио холбоо зэрэг тоног төхөөрөмж, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж халуун хэмжигч, амны хаалт зэрэг 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.
Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгсөн юм гэж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.