Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын газрын дарга н.Батнэмэх өндөржүүлсэн байдлын үед хичээл сургууль эхлэх гэж буйтай холбогдуулан “Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцахаас 120 мянга нь бакалаврт суралцана. Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их дээд сургуулийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэ журмын дагуу “оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ” гэдгийг тодрууллаа.
Мөн танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд сургуулиуд лекцийн агуулгыг орхигдуулахгүй “цахим контент бэлтгэх студи бэлтгэж ажиллуулна” гэсэн юм. Харин их дээд, сургууль, коллежийн анги танхим, орчмыг сургуулиуд өөрсдөө халдваргүйжүүлнэ. Нийт 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авах юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.