Энэ оны арваннэгдүгээр сарын сүүлч, арван хоёрдугаар сарын эхээр зохион байгуулагдах “Санья-2020” Азийн элсний спортын VI наадам цар тахлын улмаас хойшлогджээ. Азийн олимпын зөвлөл хуралдаж, тус наадмын товыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-нд болгон тогтоосон байна.
Азийн олимпын зөвлөл хэдийгээр тус наадмыг ирэх он хүртэл хойшлуулсан ч “Санья-2020” нэрийг хэвээр хэрэглэхээ мэдэгджээ.
Санья хот нь БНХАУ-ын аялал жуулчлалын бүс Хайнань арлын өмнө хэсэгт оршдог бөгөөд Азийн спортын наадамд 19 төрлөөр 2000 орчим тамирчид өрсөлдөх юм.
Түүнчлэн тамирчид тус наадамд усан сэлэлт-Марафон, элсний хөл бөмбөг, элсний волейбол, сагсан бөмбөг, элсний бөх, самбо , жиү жицү ,курас, мута бокс, үндэсний бие хамгаалах урлаг, элсний петанк, модон бөмбөг, хөнгөн атлетик, бодибилдинг төрлүүдээр өрсөлддөг аж.
Өмнө нь Азийн элсний спортын IV наадамд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй сагсчид дөрөвдүгээр байр эзэлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.