Улаанбаатар хотын хэмжээнд хоногт зам тээврийн осол хэргийн 300 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагад 24 цагийн турш нэг дүүрэгт дунджаар 8-10 автомашин хүрч үйлчилдэг ажээ. Өнгөрсөн 3 жилд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгсөн юм. Тэгвэл энэ удаа дахин бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашиныг гардуулан өглөө. Ийнхүү тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2020 онд иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх ажилд 8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ингэснээр ажил үүргээ шуурхай гүйцэтгэж, нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах чадавхыг бэхжүүлж өгч байна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва онцоллоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.