Чуулган: УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

2020-06-30 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Энэ удаагийн парламентын сонгуульд 62 суудал авч олонхи болсон МАН-ын зүгээс УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Тэрбээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.

Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, томиллоо.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.