Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Өмгөөлөгч нарын зүгээс “С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Ийм үед Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүй цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж, сонгогчдын эрхэнд халдсан” гэдэг мэдээллийг хийгээд буй.
Мөн АН-ын зүгээс “Энэ хэрэг явдлыг сонгууль болохоос өмнө ч юм уу, эсвэл сонгуулийн санал хураалт болж өнгөрсний дараа шийдэх хангалттай хугацаа байгаа. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө өндөр рейтингтэй яваа нэр дэвшигч нарыг цагдан хорьсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн эрх баригч намынхны явуургүй үйлдэл” гэж мэдэгдээд буй юм.
Ийнхүү шүүх бүрэлдэхүүн С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг долдугаар сарын 6-н хүртэл үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм байна. Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 06-нд 09:00 цагт товложээ.
1 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.