Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн ХХ хорооны ундны усны чанарыг шалгасан байна. Шалгалтын хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх таван байр, аж ахуйн нэгжийн гаргасан гүний дөрвөн худаг, иргэдийн ухсан хоёр худгийг хамруулжээ. Түүнчлэн төвлөрсөн шугамын 24 цэгээс усны дээж авч, хими, нян судлалын шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээр ундны усны 24 дээжээс дөрөв нь нянгийн бохирдолтой байжээ. Бас 15 дээжийн фторын агууламж байх ёстой хэмжээнээс их байсан аж. Мөн нэг дээжийн нитратын агууламж өндөр байсан гэнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.